Хувийн санхүүгээ төлөвлөх нь

 

Эрүүл хооллолт, илүү их дасгал хөдөлгөөн хийх, гэр бүл, найз нөхөдтэйгээ илүү их цагийг өнгөрөөх зэрэг шинэ оны эхэнд гаргасан хүсэл, шийдвэрүүдээс гадна мөнгө, санхүүгийнхээ менежментийг сайжруулах төлөвлөгөө гаргаж байна. Энэ нь өнөө маргаашийн санхүү төдийгүй хожмын санхүүгийн байдалд ихээхэн эерэг нөлөөтэй. Корона вирус, уур амьсгалын өөрчлөлтөөс илүү улсын болон эдийн засгийн асуудал хүмүүсийн онцгой анхаарлыг татаж байна. Тиймээс энэхүү нийтлэлдээ бид санхүүгээ хэрхэн тоймлох, хэдэн төгрөг хадгалах боломжтой, хожим хэрэглэх мөнгөө хэрхэн яаж хадгалах талаар цөөн зөвлөмж оруулав.

Санхүүгийн нөөц бололцоогоо тодорхойлох:
Санхүүгийн төлөвлөлтөө эхлүүлэхийн өмнө та одоогийн санхүүгийн байдлынхаа тоймыг гаргах нь маш чухал юм. Excel хуудас эсвэл ухаалаг гар утасны програмын тусламжтайгаар та цалин, бизнесийн орлого гэх мэт бүх орлогыг жагсааж, үүнээс сарын зардлаа хасна.

Тогтмол зардал.

Тогтмол зардалд түрээс, цахилгаан, гар утасны төлбөр эсвэл байрны мөнгө, утас ба интернэтийн тогтмол зардал, байнгын гишүүнчлэл гэх мэт сарын тогтмол зардал, мөн жил бүр төлөх тогтмол зардал орно. Мөн даатгалын хураамж эсвэл жилийн Netflix захиалгын төлбөр орно.
Бяцхан зөвлөгөө: Сар бүрийн болон жилийн нийт дүнг тооцоолж, нөөцийг тодорхойлно. Ингэж та бодит сарын тогтмол зардлаа гаргах бөгөөд жилийн эцэст ямар ч таагүй гэнэтийн зүйл гарах ёсгүй.
Жилд төлж буй татварын хувьд ч мөн адил нөхцөл байдал үүсдэг. Татварын сүүлийн үнэлгээнд үндэслэн та ямар татвар төлөх ёстойг мэдэх бөгөөд үүнд сар бүр тодорхой хэмжээний мөнгө төсөвлөж болно.

Хувьсах зардал.

Хувьсах зардал гэдэг нь танд тогтмол үүсдэггүй, сар бүр өөрчлөгдөж байдаг өөр өөр зардлууд юм. Үүнд, жишээлбэл, хүнсний бүтээгдэхүүн авах, гэр ахуйн шинэ эд зүйлс нэмж авах, амралтын явцад гарах аяллын зардал, машины засварын зардал гэх мэт орно. Эдгээр хувьсах зардлыг төлөвлөхөд арай хялбар болгох, улмаар санхүүгийн хүндрэлд орохгүйн тулд энд сар бүр нөөц бүрдүүлэхийг зөвлөдөг.
Жишээлбэл, хэрэв та сар бүр 100000 ₮ амралтанд зориулж хадгалбал жилийн эцэст амралтандаа 1.2 сая ₮ -ийг хадгалж чадах ба та энэ зардлыг одоо жилийн эхэнд сарын санхүүгийн төлөвлөлтдөө тусгах болно.
Хүнсний бүтээгдэхүүний сарын бодит зардлыг төлөвлөхийн тулд та 3 сарын хугацаанд худалдан авалтын дэвтэр хөтөлж, дараа нь улирлын дундажийг сар бүр төлөвлөхдөө ашиглаж болно.

Зөрүү мөнгө үлдсэн үү?
Жагсаалтын төгсгөлд сар бүр танд үлдэж байгаа мөнгөө, өөрөөр хэлбэл санхүүгийн илүүдлийг хуримтлалдаа хамруулах боломжтой. Дээрх орлого ба зардлын зөрүү ямар ч тохиолдолд эерэг байх ёстой, эс тэгвээс та өөрийн (санхүүгийн) нөөц бололцооноос илүү их зардлаар амьдралаа залгуулах болно. Хэрэв сөрөг үр дүн гарвал амьдралынхаа нөхцөл байдлыг яаралтай эргэн харж, энэ зөрүүг эерэг болгохын тулд шаргуу ажиллах хэрэгтэй болно. Илүүдэл мөнгө үлдэж байж л энд хуримтлал үүсгэх боломж нөөц бүрдэнэ. Гэхдээ энэ талаар дор дэлгэрэнгүй өгүүлэх болно.

Хэцүү үед хэрэглэх мөнгөө хадгалснаар Та санхүүгийн аюулгүй байдлаа хангана.


Орлого, зарлагын тоймлосны ачаар та бүх зардлыг хассаны дараа сард хэдэн төгрөг үлдэхийг урьдчилан мэдэх болно. Энэ мөнгө нь Таны чөлөөтэй захиран зарцуулах эрхэнд байгаа ч Та үүгээр юу хийхээ сайтар бодох хэрэгтэй.
Гэнэтийн бэрхшээлийг сөрөн зогсохын тулд санхүүгийн аюулгүй байдлын доод түвшинг хангах ёстой бөгөөд энэ нь таныг санхүүгийн олон бэрхшээлээс хамгаалах зорилготой. Улмаар хожим танд санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд тусална. Хэрэв та мэргэжлээ солих, ажлаа алдах эсвэл бага зэрэг завсарлага авахыг хүсч байвал энэ мөнгө танд эхний хугацаанд амжиргаагаа залгуулахад туслах болно.
Ийнхүү гарцаагүй хүнд үед хэрэглэх мөнгөө цуглуулахыг Европчууд "өндөг дарах" гэх бол Азид "шаазан гахайгаа дүүргэх" хэмээн нэрлэж, үүндээ дор хаяж 3 сарын амжиргааны зардлыг нөхөх мөнгө хийх ёстой гэдэг. Мэдээжийн хэрэг үүнд дээд хязгаар байхгүй.

Зөвлөгөө: Санхүүгийн аюулгүй байдлын доод түвшинг хангах зорилгоор харилцах данс нээгээд эндээс огт зарлага гаргахгүй байхаар тохируулаарай. Энэ нь тухайн данснаас юу ч худалдаж авахгүй гэсэн үг юм. Данс үүсгэсний дараа сарын эхээр таны үндсэн данснаас бага хэмжээний мөнгө шилжүүлэх байнгын захиалгат гүйлгээ хийх даалгавар үүсгэж, хадгалах дүнг тогтооно. Жишээлбэл та сар бүр сарын аль нэг орлогынхоо 10% -ийг хуримтлуулдаг бол "өндөг" дарах 30 сар шаардлагатай. Хэрэв та орлогынхоо 50%-ийг хэмнэж чадвал 6 сарын дараа үр дүнг үзэх боломжтой.

Маш чухал: Өрөө аль болох хурдан төл.
Таны санхүүгийн шинэ төлөвлөлтийн гол зорилго нь аливаа өрийг аль болох хурдан төлөх, шаардлагатай бол сар бүр төлөх төлбөрийг нэмэгдүүлэх, зээлийн хүү хэт өндөр байвал зээлийн үйлчилгээ үзүүлэгчийг өөрчлөх явдал байх ёстой. Хэрэв таны данс хасах руугаа орсон нөхцөл байгаа бол үүнийг аль болох хурдан шийдвэрлэх, хямдхан зээлээр солих хэрэгтэй.

Тэтгэврийн насанд гарах зардлын тухай одоо бодож эхлэх.

Европ залуучуудын хамгийн их санаа зовдог асуудлын нэг бол өндөр насанд санхүүгийн хангамж муу болох явдал байдаг бол Монгол залуучуудын хувьд өнөөдрийн амьдралаа хангалуун болгоход төвлөрдөг байн. Ямар ч сайн улсын тэтгэврийн тогтолцоо нь өндөр насан дахь сайхан амьдралын түвшинг хангахад хангалтгүй гэж үздэг. Тэтгэврийн орлого нь ирээдүйн хэрэгцээний багахан хэсгийг л хангадаг бөгөөд хүн амын хөгшрөлт нэмэгдэх, инфляци ихсэх тусам үр ашиг нь бүр буурч байна.
Энэ нь залуусын зүгээс яг одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах буюу бизнес эхлүүлэх зэрэг сайн дурыннэмэлт хүчин чармайлтыг чухалчлахад хүргэдэг. Ялангуяа залуу хүмүүс урт хугацааны хөрөнгө оруулалт хийх шаардлагатай ба дор дурдсан татварын хувьд А, Б ангилалд хамаарах өндөр өгөөж бүхий бонд авах, хүүгийн хүү тооцуулах бүтээгдэхүүнийг сонгож, ашиг тусыг хүртэх нь зүйтэй.

Хамгийн сайн: Татварын хувьд А, Б ангилалад хамаарах хөрөнгө оруулалт нь татвар ногдох орлогыг бууруулж, орлогын албан татварыг жил бүр хэмнэдэг. Ийм төрлийн хөрөнгө оруулалт, түүний давуу талуудын талаар мэдээлэл авах нь маш чухал.

Хөрөнгө оруулах.

Мөнгийг хадгаламж эсвэл банкны харилцах дансанд байршуулах нь утгагүй зүйл хэмээн орчин үед үзэх болжээ. Учир нь урт хугацаанд ноогдох хүү нь хамгийн доод түвшинд хүрэх төлө ажиглагдаж байгаа. Зарим улс орны банкууд багагүй хугацаанд сөрөг хүүтэй буюу хадгаламжийнхаа хүүг авахын оронд илүүг төлдөг механизм руу шилжсэн.

Амь даатгал тухайлбал татварын хувьд А, Б ангилалд хамаарах тул харьцангуй найдвартай хөрөнгө оруулалт гэгдэж байгаа ч Та төрөл бүрийн хадгаламжийн сонголтуудаас гадна өөрийн мөнгөний тодорхой хэсгийг хувьцаа, хөрөнгийн сан эсвэл бусад өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтыг хийх боломжтой. Уртын хөрөнгө оруулалтын асуудлыг гартаа авч шийдэхийг хүсэхгүй байгаа хэн бүхэнд алдартай компаниуд эсвэл финтек компаниудын шинэ бүтээгдэхүүнээр хөрөнгө оруулалт хийх, мөнгөө өсгөх боломж бий. Ийм хөрөнгө оруулалтын стратегийн эрсдэлийг өнөө үед маш сайн жолоодох, бие даан тодорхойлох боломжтой.

Хадгаламжийн нөөцийг дээд зэргээр нэмэгдүүлэх.

Хүн бүр өөрийнхөө мөнгийг хамгийн сайн ашиглаж, хамгийн их хуримтлал үүсгэхийн тулд хичээх ёстой. Үүнд хууль ёсны орлогыг нэмэгдүүлэх, улмаар хуримтлалын боломжийг нэмэгдүүлэх, эцсийн дүндээ хөрөнгө оруулалтад зориулж илүү их мөнгөтэй болохын тулд зардлаа бууруулах зэрэг багтана.

Орлогоо нэмэгдүүлэх .

Орлого нэмэгдүүлэх нь агшин зуурт шийдэгдэх асуудал биш, гэхдээ урт хугацааны туршид үүнийг нэмэх боломжтой нь гарцаагүй. Энд танд зориулсан зарим урмын үгч бий:
  • цагийн ажил нэмж хийх, цалин нэмэх хүсэлт гаргах
  • цаашдын боловсрол, сургалт авах замаар илүү сайн цалинтай ажилд орох
  • Өөрийн бизнес эсвэл идэвхгүй орлогоор орлого олох

Зардлаа багасгах.

Дүрмээр бол зардлыг бууруулах нь илүү хурдан хэрэгжих боломжтой, учир нь бид бараг бүгдээрээ хуримтлал үүсгэх чадвартай байдаг. Энэ мэтчилэн өөрийн амьдралын хэв маягт шүүмжлэлтэй хандаж, алдаагаа хайх хэрэгтэй. Би үнэхээр аз жаргалтай байхын тулд юу хийх хэрэгтэй вэ, эсвэл ямар худалдан авалт үнэхээр шаардлагатай вэ гэдэг нь үр ашгийг дээшлүүлэх боломжтой хоёр чухал асуулт юм.

Дүгнэлт: Ийнхүү Таны санхүүгийн эрх чөлөөнд хүрэх эхлэл тавигдлаа.

Санхүүгээ төлөвлөхдөө тойм гаргаж нөөц бололцоогоо үнэлэх нь маш чухал, учир нь та ингэж л хуримтлал үүсгэх боломжтой салбараа олох ба бичил тэтгэвэрт гарах эсэх, санхүү, баялгийн хуримтлалд хэдий хэмжээний хөрөнгө оруулах боломжтойг мэдэх цорын ганц арга зам юм.
Яаралтай тусламжийн сан бүрдүүлж, улмаар жижиг хэмжээний хөрөнгө оруулах нь богино хугацааны санхүүгийн хүндрэл, өдөр тутмын амьдралд тохиолдох урьдчилан таамаглах боломжгүй өөрчлөлтүүдийг тэнцвэржүүлэх, хуримтлалаараа тайван амьдрах сайн арга юм.


Германы ЗГ-ын мэдээлснээр улсын өр, зарлага 2 ихэвчлэн тэнцвэртэй байсан нь дараах хүснэгтээс харагдах ба үүнээс жил бүр 50 орчим сая еврог хөрөнгө оруулалтад зарцуулж байсан нь ирээдүйн төсвийг эерэг болгох хүчин зүйл болж байна. Харин өрийн бодлогоо эрс өөрчилсөн нь 3 дахь үзүүлэлтээс харагдаж байна.
Холбооны Ерөнхий сайдынх нь мэдэгдэл: “Өнөөдөр бид санхүүгийн бодлогын эргэлтийн цэгийг эхлүүллээ. Хүнд нөхцөлд бид тогтвортой байдалд чиглэсэн санхүүгийн бодлогоо сэргээж байна. Гурван жилийн онцгой нөхцөл байдлын дараа Засгийн газрын төсөл өрийн тоормосны стандарт хязгаарт дахин нийцэж байна. Энэ ноорог амархан алхахаас өөр зүйл биш байв. Гэхдээ бид ард түмний мөнгөнд хянуур хандаж, Засгийн газрын хэмжүүрээр инфляцитай тэмцэхийн тулд ийм хүчин чармайлт гаргасан. Хүүгийн төлбөр эрс нэмэгдэж байгаа хэдий ч бид ирээдүйн хөрөнгө оруулалтыг дээд түвшинд байлгах боломжтой төсвийн төслийг танилцуулж байна. Бид улс орноо илүү орчин үеийн, илүү дижитал, илүү тогтвортой болгоно. Үүний зэрэгцээ бид иргэдийн нуруун дээрх ачааллыг хөнгөлж, тулгарч болзошгүй бэрхшээлийг шийдвэрлэх арга хэмжээг авч байна.

2021 онд 215 сая евро, 2020, 2022 онуудад 130 гаруй сая евронд хүрээд байсан өрийн хэмжээг 12-17 сая дотор барих буюу 10-20 дахин буурсан өрийн бодлогыг явуулахаа Германы Холбооны засгийн газраас мэдээллээ.


Comments

Popular posts from this blog

Иргэний Хуулийг шинэтгэх үү?

ХБНГУ-ЫН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО

Багшийн ажил ба цалин