Posts

Showing posts from November 3, 2013

Германы Үндсэн Хуулийн Шүүхийн хуралд суусан минь

Image
2003 оны 3 сарын 10-с эхлэн 4 сарын 4 хүртэл бид Фрайбург хотын Захиргааны Шүүхэд дадлага хийцгээв. Энэ богино хугацааны дадлагын явцад биднийг удирдаж байсан захиргааны шүүхийн тэргүүн шүүгч ноён Барген биднийг Карлсруэ хотод байрлах ХБНГУ-ын Үндсэн Хуулийн Шүүхэд аваачиж шүүх хуралд суулгахаар болов. Тухайн үед яг ямар маргаан явж байсныг одоо мартаж орхисон ч манай цэцийн хурал шиг нилээн албархуу хуралд суугаад Үндсэн Хуулийн шүүхийн байраар хөтөч даган явцгааж, нилээд үүх түүх сонсов.