Германы Үндсэн Хуулийн Шүүхийн хуралд суусан минь

2003 оны 3 сарын 10-с эхлэн 4 сарын 4 хүртэл бид Фрайбург хотын Захиргааны Шүүхэд дадлага хийцгээв. Энэ богино хугацааны дадлагын явцад биднийг удирдаж байсан захиргааны шүүхийн тэргүүн шүүгч ноён Барген биднийг Карлсруэ хотод байрлах ХБНГУ-ын Үндсэн Хуулийн Шүүхэд аваачиж шүүх хуралд суулгахаар болов. Тухайн үед яг ямар маргаан явж байсныг одоо мартаж орхисон ч манай цэцийн хурал шиг нилээн албархуу хуралд суугаад Үндсэн Хуулийн шүүхийн байраар хөтөч даган явцгааж, нилээд үүх түүх сонсов.
 Би маш их баярлаж сэтгэл хөөрч байсан боловч, цуг дадлага хийж байсан хоёр найз маань холбооны ҮХШ-ийн байранд орж, хуралд суух нь ердийн үзэгдэл мэт үзэж байв.





Comments

Popular posts from this blog

ХБНГУ-ЫН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО

Иргэний Хуулийг шинэтгэх үү?

Багшийн ажил ба цалин