Posts

Showing posts from August 15, 2013

Иргэний Хуулийг шинэтгэх үү?

Image
Хувийн эрх зүй дэх тулгамдсан асуудлууд ба хэрэглээний аргачлалыг төлөвшүүлэх асуудал Аливаа улсын хууль тогтоох байгууллагаас нийгмийн тодорхой харилцааг зохицуулах, нийгэмд үүссэн зайлшгүй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хууль тогтоомж батлан улсынхаа нутаг дэвсгэр, хүн амд мөрдүүлдэг. Эдгээр хууль тогтоомж нь нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын харилцааг хөгжүүлэх, нийгмийн харилцааг үр нөлөөтэй зохицуулахад чиглэгдэх ёстой. Манай улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжээд даруй 20 орчим жил болсон бөгөөд 1990 оноос хууль тогтоомжоо зах зээлийн эдийн засгийн харилцаанд нийцүүлэн боловсруулах ажил эхэлж, 1992 онд шинэ Үндсэн хууль баталснаар эрх зүйн шинэтгэлийн үйл явц хурдсан ихэнх хуулиа шинэчлэхээс гадна эдийн засаг, нийгэм, соёл, улс төрийн харилцаанд нэн шаардлагатай шинэ хуулиудыг ч батлан гаргасан юм.  Шинээр батлагдсан хууль тогтоомжууд дотоод дахь нийгэм, соёл, улс төрийн харилцааг зохицуулах хангалттай суурь хөрсийг бүрдүүлсэн гэж үзэхээр байгаа