Thursday, October 16, 2014

Монгол-Герман-Орос хэлний эрх зүйн таль бичиг хэвлэгдэн гарлаа. Өмнөх толиуд нь ихэвчлэн гадаад хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэхэд туслах зорилготой байсан бол энэ толь маань герман хэл рүү хөрвүүлэх гарын авлага болох юм. 2012 оны сүүл 2013 оны сүүлээр энэ толь дээр бага ч болов ажилласандаа баяртай байна.


Сүүлийн үед судалгааны бусад сургуулиудтай харьцуулахад судалгааны бүтээлээр Шихихутаг тэргүүлж байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Энэ удаа миний бие "Төрийн эрх мэдэл хуваарилалт" номын нээлтэнд очиж, "Эрх зүйн философи" болон "Хэзээ ч бүү шантар" номуудыг зохиогчоос нь гардан авлаа.

Monday, July 7, 2014

Capital markt in Mongolia

Үнэт цаасны зах зээл гэж айхтар чухал салбарыг судлах хэцүүхэн даалгавраа энэ удаагийн сурах бичгээрээ өндөрлөв. Дараа дараачийн жилүүдэд гэвч сурах мэдэх зүйл их үлдлээ...

Sunday, April 6, 2014

Die Revolution Gottes

http://cdn.plough.com/~/media/files/plough/ebooks/pdfs/g/godsrevolutionde.pdf?r=7a8f3

Wednesday, January 22, 2014

Интернэт курсууд боловсролын системийг шинэчлэх нь ээ..

Alumniportal DL  гэсэн вэб-с дараах мэдээллийг авлаа...

Online-Kurse revolutionieren die Bildung weltweit


Immer mehr Menschen auf der Welt nutzen die Möglichkeit des Online-Studiums. Vor allem in den USA gewinnen MOOCs mehr und mehr an Bedeutung. An den oft anspruchsvollen Online-Seminaren können sehr viele Studenten teilnehmen – überfüllte Hörsäle gehören damit der Vergangenheit an. Derartige Online-Kurse und -Vorlesungen bieten unter anderem die Universitäten Harvard und Berkeley sowie das Massachusetts Institute of Technology an.

Online-Portale wie Coursera oder Udacity arbeiten mit mehreren Universitäten zusammen und machen ausgewählte Kurse im Netz verfügbar: „Wir wollen mit dem neuen Online-Portal Udacity die Hochschulbildung demokratisieren. Kurse, in deren Genuss sonst nur Studenten an renommierten Hochschulen kommen, sollen für alle Menschen verfügbar werden, völlig unabhängig von Herkunft, Vermögen, Alter, Geschlecht“, sagt Sebastian Thrun, Professor für künstliche Intelligenz an der Stanford University, im Interview mit ZEIT Online.

Die Leuphana-Universität Lüneburg ist – neben dem Hasso-Plattner-Institut der Universität Potsdam, das im Bereich Internet und Informatik lehrt – bisher eine der wenigen deutschen Unis, die Online-Kurse auf der eigenen Homepage anbietet.

Friday, January 10, 2014

Чимид багшийн нэрэмжит уралдаан



    2008 оноос МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд багшилж эхэлснээс хойш эрх зүйн салбарт чөлөөт судалгаа эрхэлж, Чимид багшийн нэрэмжит уралдаанд илтгэл хэлэлцүүлэх юм сан гэсэн зорилго тавиад янз бүрийн шалтгаанаар бичиж амжилгүй явсаар өдий хүрсэн билээ. Багшилж эхлэх эхний жилд орох хичээлээ бэлтгэх гээд нилээд завгүй. Бодлого бэлтгээд, хариуг нь нь бодоод л сууна. Угаасаа 12 сар өөрөө их ачаалалтай өнгөрнө. Шинэ жил хаяанд ирсэн, шалгалт шүүлэг эхэлсэн байх тул бэлтгэл ажил ихээс их. Ёолкоо засна, чимэглэл авна... Улсын болон улирлын шалгалтын бодлого зохионо. Хүүхдүүд, хөгшид баярлуулна. Завсар гарвал өөрийн амьдралын тухай эргэцүүлэн бодно. Шинэ жилийн үдэшлэг "хэснэ".. Хамгийн сүүлийн өдрүүдэд хийсэн зүйлээ нэгтгэн дүгнэж, дараа жилийн төлөвлөгөө гаргана.

      Ингээд нэг л мэдэхэд Чимид багшийн нэрэмжит уралдааны илтгэл хүлээн  авах хугацаа өнгөрнө шүү дээ. Энэ жил яагаад ч юм хичээл хаагдмагц ахархан хугацаанд шийдэж, илтгэлээ бичээд ХЗҮХ рүү гүйсэн юм. Гэр зуур суух нь их болсон тул ийнхүү оролцох боломж гарчээ.
Өнөө өглөө илтгэлээ уншаад цагандаа багталгүй ихээхэн сандарч, баахан зүйлсийг хольж хутгаж өгсөн мэт сэтгэгдэлтэй хоцорч, гэрийн зүг буцсан билээ. Ямартай ч санаж явсан нэг зүйлээ хийсэн тул сэтгэл амарч, өдөр гэхэд өглөөний таагүй дурсамжууд арилсан байлаа. 

     Харин орой.. орой юу ч болоогүй мэт эмийн сан, дэлгүүр гүйж яваад эргээд иртэл  "та түрүүллээ. шагналаа ав" гэж утсаар ярихад итгэмээргүй, сонин санагдаж байв. Ингээд ... санаж явбал бүтнэ гэдгийг үлгэрээр ...


 




Wednesday, December 4, 2013

Mongolian Civil procedure

Иргэдэд зориулсан процессын хялбаршуулсан тайлбар гарлаа...

2012 оны хаврын улирал ачаалал ихтэй ажилласны үр дүнд ИХШХШТХ-ийн тайлбар бэлтгэх ажилд оролцож, Jus Line сэтгүүлийн 3 дугаарыг хэвлэлтэд бэлтгэж байсан билээ. Гэтэл өнөөдөр энэ тайлбарууд маань эмхэтгэгдээд ном болжээ. Энд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хуулийн шаардлагатай харьцуулан шалгах дараалал зэргээс эхлээд процессын зарчмуудыг тусгасан бөгөөд бусад багш нарын тайлбар ИХШХША-г бүхэлд хамарсан билээ. Мэдээж хэрэг УДШ-с эрхлэн гаргасан процессын тайлбар энэ бүтээлийн гол гарын авлага байсан бол багш нар маань тайлбараа илүү цомхон ойлгомжтой болгоход гол анхаарлаа хандуулсан байна.
 

Tuesday, December 3, 2013

Анхны "Mock trial'

ХБНГУ-ын Фрайбург хотын Их Сургуульд суралцах явцад бид 5-6 удаа дадлага хийх ёстой байлаа. Хамгийн эхний дадлагыг Фрайбург хотын анхан шатны шүүхэд хийж байсан бол
дараачийн дадлага Verwaltungsgericht Freiburg байлаа. Ерөнхий шүүгч Ноён Баргэн удирдаад бид хуралдаж байгаа нь энэ...

Би хурал үймүүлж зураг авдаг этгээд...

Katja Barth, Philip энэ тэр..

Thursday, November 21, 2013

Kristina Wydra - I speak, therefore I am? – German language and national identity

How does language influence our way of thinking, our culture and our identity? Conversely, how does our language develop under the influence of constant changes in our environment? Language researchers have always been fascinated by the link between language and identity and how they influence each other.

Philosophers and scientists have been examining the connection between thought and language for three thousand years. One major topic of research has been whether language evolved from thought or vice versa. Whatever the truth, all theories agree that our language, our culture and our identity are inextricably linked.

The way we express ourselves determines how we as individuals, as a generation, as a group or as a nation behave and are perceived. To what extent this is the case becomes apparent when we talk to people whose native language is not our own. The differences in the way they use the language are often surprising, and can give us a clue as to how different their patterns of thought and their identity are from ours.

Monday, November 18, 2013

Case books - on Mongolian Civil Law- are available

Иргэний эрх зүйн бодлогын хураамж - 1, 2 номыг өөрчилж, шинэчлэх завгүй явсаар яг хэвээр нь ахин хэвлүүллээ. Иргэний эрх зүйн дасгалын хичээлийн ерөнхий бүтэцийг ямартай ч харж болох юм даа.


Sunday, November 3, 2013

Германы Үндсэн Хуулийн Шүүхийн хуралд суусан минь

2003 оны 3 сарын 10-с эхлэн 4 сарын 4 хүртэл бид Фрайбург хотын Захиргааны Шүүхэд дадлага хийцгээв. Энэ богино хугацааны дадлагын явцад биднийг удирдаж байсан захиргааны шүүхийн тэргүүн шүүгч ноён Барген биднийг Карлсруэ хотод байрлах ХБНГУ-ын Үндсэн Хуулийн Шүүхэд аваачиж шүүх хуралд суулгахаар болов. Тухайн үед яг ямар маргаан явж байсныг одоо мартаж орхисон ч манай цэцийн хурал шиг нилээн албархуу хуралд суугаад Үндсэн Хуулийн шүүхийн байраар хөтөч даган явцгааж, нилээд үүх түүх сонсов.