Posts

Showing posts from January 10, 2014

Чимид багшийн нэрэмжит уралдаан

Image
    2008 оноос МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд багш илж эхэлснээс хойш эрх зүйн салбарт чөлөөт судалгаа эрхэлж, Чимид багшийн нэрэмжит уралдаанд илтгэл хэлэлцүүлэх юм сан гэсэн зорилго тавиад янз бүрийн шалтгаанаар бичиж амжилгүй явсаар өдий хүрсэн билээ. Багшилж эхлэх эхний жилд орох хичээлээ бэлтгэх гээд нилээд завгүй. Бодлого бэлтгээд, хариуг нь нь бодоод л сууна. Угаасаа 12 сар өөрөө их ачаалалтай өнгөрнө. Шинэ жил хаяанд ирсэн, шалгалт шүүлэг эхэлсэн байх тул бэлтгэл ажил ихээс их. Ёолкоо засна, чимэглэл авна... Улсын болон улирлын шалгалтын бодлого зохионо. Хүүхдүүд, хөгшид баярлуулна. Завсар гарвал өөрийн амьдралын тухай эргэцүүлэн бодно. Шинэ жилийн үдэшлэг "хэснэ".. Хамгийн сүүлийн өдрүүдэд хийсэн зүйлээ нэгтгэн дүгнэж, дараа жилийн төлөвлөгөө гаргана.       Ингээд нэг л мэдэхэд Чимид багшийн нэрэмжит уралдааны илтгэл хүлээн  авах хугацаа өнгөрнө шүү дээ. Энэ жил яагаад ч юм хичээл хаагдмагц ахархан хугацаанд шийдэж, илтгэлээ бичээд ХЗҮХ рүү гүйсэн юм. Гэр зуур с