Чимид багшийн нэрэмжит уралдаан



    2008 оноос МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд багшилж эхэлснээс хойш эрх зүйн салбарт чөлөөт судалгаа эрхэлж, Чимид багшийн нэрэмжит уралдаанд илтгэл хэлэлцүүлэх юм сан гэсэн зорилго тавиад янз бүрийн шалтгаанаар бичиж амжилгүй явсаар өдий хүрсэн билээ. Багшилж эхлэх эхний жилд орох хичээлээ бэлтгэх гээд нилээд завгүй. Бодлого бэлтгээд, хариуг нь нь бодоод л сууна. Угаасаа 12 сар өөрөө их ачаалалтай өнгөрнө. Шинэ жил хаяанд ирсэн, шалгалт шүүлэг эхэлсэн байх тул бэлтгэл ажил ихээс их. Ёолкоо засна, чимэглэл авна... Улсын болон улирлын шалгалтын бодлого зохионо. Хүүхдүүд, хөгшид баярлуулна. Завсар гарвал өөрийн амьдралын тухай эргэцүүлэн бодно. Шинэ жилийн үдэшлэг "хэснэ".. Хамгийн сүүлийн өдрүүдэд хийсэн зүйлээ нэгтгэн дүгнэж, дараа жилийн төлөвлөгөө гаргана.

      Ингээд нэг л мэдэхэд Чимид багшийн нэрэмжит уралдааны илтгэл хүлээн  авах хугацаа өнгөрнө шүү дээ. Энэ жил яагаад ч юм хичээл хаагдмагц ахархан хугацаанд шийдэж, илтгэлээ бичээд ХЗҮХ рүү гүйсэн юм. Гэр зуур суух нь их болсон тул ийнхүү оролцох боломж гарчээ.
Өнөө өглөө илтгэлээ уншаад цагандаа багталгүй ихээхэн сандарч, баахан зүйлсийг хольж хутгаж өгсөн мэт сэтгэгдэлтэй хоцорч, гэрийн зүг буцсан билээ. Ямартай ч санаж явсан нэг зүйлээ хийсэн тул сэтгэл амарч, өдөр гэхэд өглөөний таагүй дурсамжууд арилсан байлаа. 

     Харин орой.. орой юу ч болоогүй мэт эмийн сан, дэлгүүр гүйж яваад эргээд иртэл  "та түрүүллээ. шагналаа ав" гэж утсаар ярихад итгэмээргүй, сонин санагдаж байв. Ингээд ... санаж явбал бүтнэ гэдгийг үлгэрээр ...


 




Comments

  1. Чимид багшийн уралдаанд түрүүлсэн бүтээлээ блогтоо тавьж, нийтийн хүртээл болгооч, багшаа...:)

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

ХБНГУ-ЫН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО

Иргэний Хуулийг шинэтгэх үү?

Багшийн ажил ба цалин