Posts

Showing posts with the label Бүтээл
Image
Монгол-Герман-Орос хэлний эрх зүйн таль бичиг хэвлэгдэн гарлаа. Өмнөх толиуд нь ихэвчлэн гадаад хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэхэд туслах зорилготой байсан бол энэ толь маань герман хэл рүү хөрвүүлэх гарын авлага болох юм. 2012 оны сүүл 2013 оны сүүлээр энэ толь дээр бага ч болов ажилласандаа баяртай байна.

Capital markt in Mongolia

Image
Үнэт цаасны зах зээл гэж айхтар чухал салбарыг судлах хэцүүхэн даалгавраа энэ удаагийн сурах бичгээрээ өндөрлөв. Дараа дараачийн жилүүдэд гэвч сурах мэдэх зүйл их үлдлээ...

Mongolian Civil procedure

Image
Иргэдэд зориулсан процессын хялбаршуулсан тайлбар гарлаа... 2012 оны хаврын улирал ачаалал ихтэй ажилласны үр дүнд ИХШХШТХ-ийн тайлбар бэлтгэх ажилд оролцож, Jus Line сэтгүүлийн 3 дугаарыг хэвлэлтэд бэлтгэж байсан билээ. Гэтэл өнөөдөр энэ тайлбарууд маань эмхэтгэгдээд ном болжээ. Энд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хуулийн шаардлагатай харьцуулан шалгах дараалал зэргээс эхлээд процессын зарчмуудыг тусгасан бөгөөд бусад багш нарын тайлбар ИХШХША-г бүхэлд хамарсан билээ. Мэдээж хэрэг УДШ-с эрхлэн гаргасан процессын тайлбар энэ бүтээлийн гол гарын авлага байсан бол багш нар маань тайлбараа илүү цомхон ойлгомжтой болгоход гол анхаарлаа хандуулсан байна.  

Иргэний эрх зүйн тусгай анги

Image
1. Иргэний эрх зүйн тусгай ангийн судлагдахууныг бүрэн хэмжээгээр агуулсан сурах бичгийн 3 дахь хэвлэл гарлаа.

Дэлхийн Банкны "Хууль эрх зүйн салбарын үйлчилгээг сайжруулах" төслийн гарын авлага

2009 оноос Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн "Хууль эрх зүйн салбарын үйлчилгээг сайжруулах"төсөл нь 2002-2008 онуудад тус банкны хэрэгжүүлсэн "Шүүх, эрх зүйн шинэчлэлт" төслийн үргэлжлэл бөгөөд өмнөх төслийн хүрээнд эрх зүйн чиглэлээр 31 жишиг хөтөлбөр, 14 гарын авлага боловсруулагдаж, бэлэн болсон билээ.

Иргэний Хуулийг шинэтгэх үү?

Image
Хувийн эрх зүй дэх тулгамдсан асуудлууд ба хэрэглээний аргачлалыг төлөвшүүлэх асуудал Аливаа улсын хууль тогтоох байгууллагаас нийгмийн тодорхой харилцааг зохицуулах, нийгэмд үүссэн зайлшгүй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хууль тогтоомж батлан улсынхаа нутаг дэвсгэр, хүн амд мөрдүүлдэг. Эдгээр хууль тогтоомж нь нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын харилцааг хөгжүүлэх, нийгмийн харилцааг үр нөлөөтэй зохицуулахад чиглэгдэх ёстой. Манай улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжээд даруй 20 орчим жил болсон бөгөөд 1990 оноос хууль тогтоомжоо зах зээлийн эдийн засгийн харилцаанд нийцүүлэн боловсруулах ажил эхэлж, 1992 онд шинэ Үндсэн хууль баталснаар эрх зүйн шинэтгэлийн үйл явц хурдсан ихэнх хуулиа шинэчлэхээс гадна эдийн засаг, нийгэм, соёл, улс төрийн харилцаанд нэн шаардлагатай шинэ хуулиудыг ч батлан гаргасан юм.  Шинээр батлагдсан хууль тогтоомжууд дотоод дахь нийгэм, соёл, улс төрийн харилцааг зохицуулах хангалттай суурь хөрсийг бүрдүүлсэн гэж үзэхээр бай...