Posts

Showing posts with the label Эрх зүйн боловсрол

Анхны "Mock trial'

Image
ХБНГУ-ын Фрайбург хотын Их Сургуульд суралцах явцад бид 5-6 удаа дадлага хийх ёстой байлаа. Хамгийн эхний дадлагыг Фрайбург хотын анхан шатны шүүхэд хийж байсан бол дараачийн дадлага Verwaltungsgericht Freiburg байлаа. Ерөнхий шүүгч Ноён Баргэн удирдаад бид хуралдаж байгаа нь энэ... Би хурал үймүүлж зураг авдаг этгээд... Katja Barth, Philip энэ тэр..

Дэлхийн Банкны "Хууль эрх зүйн салбарын үйлчилгээг сайжруулах" төслийн гарын авлага

2009 оноос Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн "Хууль эрх зүйн салбарын үйлчилгээг сайжруулах"төсөл нь 2002-2008 онуудад тус банкны хэрэгжүүлсэн "Шүүх, эрх зүйн шинэчлэлт" төслийн үргэлжлэл бөгөөд өмнөх төслийн хүрээнд эрх зүйн чиглэлээр 31 жишиг хөтөлбөр, 14 гарын авлага боловсруулагдаж, бэлэн болсон билээ.

ХБНГУ-ЫН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО

Image
Монгол Улс 1990-ээд оноос эхлэн эрх зүйн шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлж, барууны ялангуяа Ром-Германы эрх зүйн тогтолцоо бүхий нилээд олон хууль тогтоомжийг батлаад байгаа бөгөөд энэ ажилд хуучнаар Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GTZ) зэрэг ХБНГУ-ын санхүүжилттэй байгууллагууд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. Энэ утгаараа ХБНГУ-ын эрх зүйн боловсролын тогтолцоог судлах, дотоодын боловсролын тогтолцоотой харьцуулах асуудал ихээхэн ач холбогдолтой болоод байна. Харин эрх зүйн шинэтгэлийн үйл явцыг эрчимжүүлэх, сургалт судалгааны ажлыг хийж гүйцэтгэх, хуульчдын боловсролыг дээшлүүлэх, мэргэжлийн шалгалт авах зэрэг ажлыг 10 жилийн ойгоо тэмдэглэж буй Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн голлон эрхэлж байсан бөгөөд ХБНГУ-ын сургалтын тогтолцоог судлах явдал тус институтын үйл ажиллагаанд эергээр нөлөөлөх бололцоотой юм.