Posts

Showing posts with the label Vorträge

Төрийн хариуцлагын эрх зүй

http://slideplayer.de/slide/1215182/

Чимид багшийн нэрэмжит уралдаан

Image
    2008 оноос МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд багш илж эхэлснээс хойш эрх зүйн салбарт чөлөөт судалгаа эрхэлж, Чимид багшийн нэрэмжит уралдаанд илтгэл хэлэлцүүлэх юм сан гэсэн зорилго тавиад янз бүрийн шалтгаанаар бичиж амжилгүй явсаар өдий хүрсэн билээ. Багшилж эхлэх эхний жилд орох хичээлээ бэлтгэх гээд нилээд завгүй. Бодлого бэлтгээд, хариуг нь нь бодоод л сууна. Угаасаа 12 сар өөрөө их ачаалалтай өнгөрнө. Шинэ жил хаяанд ирсэн, шалгалт шүүлэг эхэлсэн байх тул бэлтгэл ажил ихээс их. Ёолкоо засна, чимэглэл авна... Улсын болон улирлын шалгалтын бодлого зохионо. Хүүхдүүд, хөгшид баярлуулна. Завсар гарвал өөрийн амьдралын тухай эргэцүүлэн бодно. Шинэ жилийн үдэшлэг "хэснэ".. Хамгийн сүүлийн өдрүүдэд хийсэн зүйлээ нэгтгэн дүгнэж, дараа жилийн төлөвлөгөө гаргана.       Ингээд нэг л мэдэхэд Чимид багшийн нэрэмжит уралдааны илтгэл хүлээн  авах хугацаа өнгөрнө шүү дээ. Энэ жил яагаад ч юм хичээл хаагдмагц ахархан хугацаанд шийдэж, илтгэлээ бич...

ХБНГУ-ЫН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО

Image
Монгол Улс 1990-ээд оноос эхлэн эрх зүйн шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлж, барууны ялангуяа Ром-Германы эрх зүйн тогтолцоо бүхий нилээд олон хууль тогтоомжийг батлаад байгаа бөгөөд энэ ажилд хуучнаар Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GTZ) зэрэг ХБНГУ-ын санхүүжилттэй байгууллагууд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. Энэ утгаараа ХБНГУ-ын эрх зүйн боловсролын тогтолцоог судлах, дотоодын боловсролын тогтолцоотой харьцуулах асуудал ихээхэн ач холбогдолтой болоод байна. Харин эрх зүйн шинэтгэлийн үйл явцыг эрчимжүүлэх, сургалт судалгааны ажлыг хийж гүйцэтгэх, хуульчдын боловсролыг дээшлүүлэх, мэргэжлийн шалгалт авах зэрэг ажлыг 10 жилийн ойгоо тэмдэглэж буй Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн голлон эрхэлж байсан бөгөөд ХБНГУ-ын сургалтын тогтолцоог судлах явдал тус институтын үйл ажиллагаанд эергээр нөлөөлөх бололцоотой юм.

Иргэний Хуулийг шинэтгэх үү?

Image
Хувийн эрх зүй дэх тулгамдсан асуудлууд ба хэрэглээний аргачлалыг төлөвшүүлэх асуудал Аливаа улсын хууль тогтоох байгууллагаас нийгмийн тодорхой харилцааг зохицуулах, нийгэмд үүссэн зайлшгүй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хууль тогтоомж батлан улсынхаа нутаг дэвсгэр, хүн амд мөрдүүлдэг. Эдгээр хууль тогтоомж нь нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын харилцааг хөгжүүлэх, нийгмийн харилцааг үр нөлөөтэй зохицуулахад чиглэгдэх ёстой. Манай улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжээд даруй 20 орчим жил болсон бөгөөд 1990 оноос хууль тогтоомжоо зах зээлийн эдийн засгийн харилцаанд нийцүүлэн боловсруулах ажил эхэлж, 1992 онд шинэ Үндсэн хууль баталснаар эрх зүйн шинэтгэлийн үйл явц хурдсан ихэнх хуулиа шинэчлэхээс гадна эдийн засаг, нийгэм, соёл, улс төрийн харилцаанд нэн шаардлагатай шинэ хуулиудыг ч батлан гаргасан юм.  Шинээр батлагдсан хууль тогтоомжууд дотоод дахь нийгэм, соёл, улс төрийн харилцааг зохицуулах хангалттай суурь хөрсийг бүрдүүлсэн гэж үзэхээр бай...