Posts

Showing posts from August 16, 2013

Хуульчдын бүртгэл бюрократизмын нэг хэлбэр үү?

Энэ удаад ёстой баашлах юмгүй үнэхээр шалтгаантай байж байгаад албан ёсны бүртгэлийн хуулийн хугацааг өнгөрөөж орхилоо. Нэгдсэн бүртгэлд нэрээ бичүүлж чадаагүй минь намайг хуульч биш гэсэн статустай болгов бололтой. Үйл явдал эргэхээрээ ганцхан хоромын дотор хууль бус болдог гэдэг шиг юм боллоо.. Өмнөх хуульчдаа өчнөөн "сонгон шалгаруулж" тэнцүүлчихээд бүртгэлээс хасах, хүндэтгэн үзэх шалтгаан хүлээн авахгүй байгаа ч ахиад л нэг бюрократизм мэт надад санагдавч магадгүй өнөө туйлын шударга ёс нь тогтож эхэлсэн юм байлгүй ч гэх шиг..кк

ХБНГУ-ЫН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО

Image
Монгол Улс 1990-ээд оноос эхлэн эрх зүйн шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлж, барууны ялангуяа Ром-Германы эрх зүйн тогтолцоо бүхий нилээд олон хууль тогтоомжийг батлаад байгаа бөгөөд энэ ажилд хуучнаар Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GTZ) зэрэг ХБНГУ-ын санхүүжилттэй байгууллагууд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. Энэ утгаараа ХБНГУ-ын эрх зүйн боловсролын тогтолцоог судлах, дотоодын боловсролын тогтолцоотой харьцуулах асуудал ихээхэн ач холбогдолтой болоод байна. Харин эрх зүйн шинэтгэлийн үйл явцыг эрчимжүүлэх, сургалт судалгааны ажлыг хийж гүйцэтгэх, хуульчдын боловсролыг дээшлүүлэх, мэргэжлийн шалгалт авах зэрэг ажлыг 10 жилийн ойгоо тэмдэглэж буй Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн голлон эрхэлж байсан бөгөөд ХБНГУ-ын сургалтын тогтолцоог судлах явдал тус институтын үйл ажиллагаанд эергээр нөлөөлөх бололцоотой юм.