Монгол-Герман-Орос хэлний эрх зүйн таль бичиг хэвлэгдэн гарлаа. Өмнөх толиуд нь ихэвчлэн гадаад хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэхэд туслах зорилготой байсан бол энэ толь маань герман хэл рүү хөрвүүлэх гарын авлага болох юм. 2012 оны сүүл 2013 оны сүүлээр энэ толь дээр бага ч болов ажилласандаа баяртай байна.
Хувийн санхүүгээ төлөвлөх нь
Эрүүл хооллолт, илүү их дасгал хөдөлгөөн хийх, гэр бүл, найз нөхөдтэйгээ илүү их цагийг өнгөрөөх зэрэг шинэ оны эхэнд гаргасан хүсэл, шийдвэрүүдээс гадна мөнгө, санхүүгийнхээ менежментийг сайжруулах төлөвлөгөө гаргаж байна. Энэ нь өнөө маргаашийн санхүү төдийгүй хожмын санхүүгийн байдалд ихээхэн эерэг нөлөөтэй. Корона вирус, уур амьсгалын өөрчлөлтөөс илүү улсын болон эдийн засгийн асуудал хүмүүсийн онцгой анхаарлыг татаж байна. Тиймээс энэхүү нийтлэлдээ бид санхүүгээ хэрхэн тоймлох, хэдэн төгрөг хадгалах боломжтой, хожим хэрэглэх мөнгөө хэрхэн яаж хадгалах талаар цөөн зөвлөмж оруулав. Санхүүгийн нөөц бололцоогоо тодорхойлох: Санхүүгийн төлөвлөлтөө эхлүүлэхийн өмнө та одоогийн санхүүгийн байдлынхаа тоймыг гаргах нь маш чухал юм. Excel хуудас эсвэл ухаалаг гар утасны програмын тусламжтайгаар та цалин, бизнесийн орлого гэх мэт бүх орлогыг жагсааж, үүнээс сарын зардлаа хасна. Тогтмол зардал. Тогтмол зардалд түрээс, цахилгаан, гар утасны төлбөр эсвэл байрны мөнгө, утас ба интернэтий...

Comments
Post a Comment